Аравдугаар сарын галт тэрэгний зурмагийн биелэлтийг хэлэлцэх цахим хурал өнөөдөр боллоо.

Өнгөрсөн сард зорчигчийн галт тэрэгний явуулалтаар хоёр тасалдал бүртгэгдэж, зурмаг 99.6, өнгөрүүлэлтээр 11 тасалдал бүртгэгдэж, зурмаг 97.6 хувийн биелэлттэй гарчээ. Үүнийг өмнөх сартай нь харьцуулахад зурмагийн тасалдал зорчигчийн галт тэрэгний явуулалтын хувьд нэг, өнгөрүүлэлтийн хувьд таван нэгжээр тус тус өссөн дүн юм.

Харин ачааны галт тэрэгний явуулалтын зурмаг 22, өнгөрүүлэлтийн зурмаг 54 удаа тасалдсан байна. Есдүгээр сарын зурмагийн гүйцэтгэлтэй харьцуулахад ачааны галт тэрэгний явуулалтын хувьд тасалдал 11 нэгжээр өссөн бол өнгөрүүлэлтийн хувьд тасалдлын тоо 15 нэгжээр буурсан дүн гарсан байна.

Тухайн сарын үзүүлэлтийн өнгөрсөн оны аравдугаар сарын зурмагийн биелэлттэй харьцуулахад ачааны галт тэрэгний явуулалтын зурмагийн тасалдал 17 нэгжээр өсөж, бусад үзүүлэлтүүд өмнөх оны хэмжээнд гарсан байна.