Үзлэгийн комисс төвийн хэсэглэлд ажилласаар байна. Өчигдөр хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллагаар орж ажилтай нь танилцлаа.
АБТЭМА-ийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүх төрлөөр биелсэн байна. Гэсэн ч өнгөрсөн жилийн үзүүлэлтэд хараахан хүрээгүй гэдгийг ангийн удирдлага Үзлэгийн комисст танилцуулав. Учир нь, өнгөрсөн онд цар тахлаас шалтгаалан ачилт, буулгалт, боловсруулалтын хэмжээ ангийн хувьд хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байжээ. Харин энэ жил ажлын хэмжээ цар тахлын өмнөх хэвийн түвшинд хүрээд байгаа гэнэ.
Эрчим хүч ус хангамжийн нэгдүгээр анги цахилгааны аж ахуйгаар ашигтай гарчээ. Мөн төмөр замын 147, гадны 44 гээд нийт 191 захиалгат ажлыг бусдын аж ахуйд хийж, 166 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
