Замын даргын А-01 тоот тушаалаар 2023 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах” жилээр зарласан. Үүний дагуу дөрвөн бүлэг 40 заалт бүхий нэгдсэн төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Замын нэгдсэн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг хэлэлцэх хурлыг Замын даргын 298Б цахилгааны дагуу энэ сарын 18-нд Замын Ерөнхий инженер ахлан Техникийн бодлого, стандартчиллын алба цахимаар зохион байгууллаа.Хуралд алба, төв, хэлтэс, тасгуудын удирдах ажилтнууд оролцон дэд тогтолцоо хариуцагчид үйл ажиллагааны тайлангаа илтгэн танилцуулав. Нэгдүгээр улиралд нийт 21 заалт бүхий ажлыг хийж, Замын хэмжээний дундаж гүйцэтгэл 82 хувьтай байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах зүйл байсан хэдий ч алба, төв, хэлтэс, тасгууд өгсөн загвар, шалгуур үзүүлэлтийн дагуу тайлангаа хийж, заасан хугацаанд дүгнүүлж хэвшжээ.
Харин хурлаас сайжруулалтын дөрвөн санал, 10 шийдвэр гарч холбогдох нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар өглөө. Тус төлөвлөгөөний хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг ирэх долдугаар сард дүгнэх юм.Техникийн бодлого, стандартчиллын албанаас дотоод сургагч багш болон тогтолцооны дотоод аудитор бэлтгэх сургалтуудыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Замын хэмжээнд зохион байгуулж байна. Мөн менежментийн нэгдсэн тогтолцооны аудитыг Замын даргын А-157 тоот тушаалаар батлагсан “Улаанбаатар төмөр замын менежментийн нэгдсэн тогтолцооны дотоод аудитын журам”-ын дагуу Дотоод аудит, хяналт шалгалтын алба хариуцан гүйцэтгэж байгаа юм.