Замын-Үүд ТҮГ 70 жилийн ойгоо гуравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр болжээ. Харин ойгоо угтан нэрэмжит 1299 дүгээр транзит чингэлгийн галт тэргийг 47 вагон 88.89 томьёолсон урттай, бохир жин 2977 тоннтойгоор аялуулсан байна. Уг нэрэмжит галт тэргийг Сайншанд Татах хэсгийн машинч Б.Хишигсүрэн, туслах машинч Г.Уртнасан нар жолоодсон бол ахлах үзэгч А.Чинбатын ээлж, вагон үзэгч Д.Буяннэмэх, Н.Отгонболд нар тоормосны бүрэн туршилтыг хийж гүйцэтгэжээ.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.