Төмөр бетон дэрний үйлдвэр нь 2024 онд замын шинэчлэлийн засварын ажилд шаардлагатай АРС бэхэлгээтэй 80960 бетон дэр үйлдвэрлэхээс 45960 бетон дэрийг үйлдвэрлэж бэлэн болгоод байна. Одоо 35000 бетон дэрийг зургадугаар сарын 10-ны дотор нийлүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Мөн замын дунд болон урсгал засвар, Хангай, Цайдам, 36 дугаар зөрлөгийн өргөтгөлийн ажилд CZ бэхэлгээтэй 65000 бетон дэрийг нийлүүлэхээс одоогийн байдлаар 27700 ширхэгийг нь үйлдвэрлэн нийлүүллээ.
