Замын захиргаанаас Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Зүүнхараа зангилаанд ипотекийн зээлийн хоёр блок 80 айлын орон сууцны шавыг өнгөрсөн гуравдугаар сард тавьсан. Өнөөгийн байдлаар эхний 40 айлын орон сууцны ажлын гүйцэтгэл 93 орчим хувьтай байна. Ирэх хоёрдугаар сарын 1 гэхэд дотор заслыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөө гүйцэтгэгч “Гранд Бест Таур” ХХК-ийн төлөөлөл хэлэв. Ингэснээр улсын комисс ажиллуулан цагаан сараас өмнө 40 айл шинэ орон сууцандаа орох юм байна.
