Нүүр УБТЗ ХНН 40 айлын ипотекийн орон сууцыг өвлөөс өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй
УБТЗ ХНН

40 айлын ипотекийн орон сууцыг өвлөөс өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй

G.Press 2 жилийн өмнө 102 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зүүнхараа зангилаанд энэ оны гуравдугаар сарын 25-нд шаваа тавьсан ипотекийн 40 айлын орон сууцны барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна. Уг орон сууцанд технологийн гурван байрнаас бусад 37 нь ипотекийн зээлийн орон сууц аж. Одоогийн байдлаар, хоёрдугаар давхрын цутгалтаа хийж, орон сууц ирэх аравдугаар сарын 31-нд ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм байна. Барилгын гүйцэтгэгчээр “Гранд бест таур” ХХК ажиллаж байгаа бол дулаан болон цэвэр усны шугам сүлжээний ажлыг УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний I ангийн хамт олон гүйцэтгэж байна. Ирэх 2024 онд тус зангилаанд дахин 40 айлын орон сууц сүндэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.