2024 онд Хятад улсын төмөр зам 850.6 тэрбум юанийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2023 онтой харьцуулахад 11.3 хувиар өсжээ. Мөн 3113 км шинэ төмөр зам ашиглалтад орсны дотор 2457 км нь хурдны төмөр зам байв. 2024 оны эцсийн байдлаар Хятад улсын төмөр замын нийт урт 162 мянган км-т хүрч, үүнээс 48 мянган км нь хурдны төмөр зам юм. Мөн онд нийт 3.99 тэрбум тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.9 хувиар өсөж, дараалан найман жилийн турш өсөлтөө хадгаллаа. Түүнчлэн, өдөрт дунджаар 180 мянга гаруй вагон ачаа ачиж, шинэ рекорд тогтоожээ. Мөн төмөр зам давхацсан тоогоор 4.08 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 10.8 хувиар өссөн байна. Үндэсний хэмжээнд төмөр замын нэг өдөрт тээвэрлэсэн зорчигчдын тоо түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, давхацсан тоогоор 21 сая 448 мянга болжээ.