Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн 396-р км-т баригдаж буй авто замын нүхэн гарцын барилгын ажилтай танилцлаа. Тэрбээр, гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, ажлыг графикт хугацаанд нь чанартай, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангуулж ажиллах шаардлагатайг хэлэв. Учир нь, тухайн хэсэгт галт тэрэгний жин, хурд гээд тээврийн үндсэн үзүүлэлтүүд бүгд буураад байгаа юм. Хэрэв гүйцэтгэгч компани тогтсон хугацаанд ажлаа чанартай гүйцэтгэж дуусгавал тухайн хэсэгт галт тэрэгний хурд, жин тонныг нэмэгдүүлж, 6000 тонн жинтэй галт тэрэг аялуулах, улмаар тээврийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Авто замын нүхэн гарц ашиглалтад орвол 396-р км-ийн гармыг хаахын зэрэгцээ төмөр зам, авто зам өөр түвшинд огтлолцож, гарам дээр гардаг осол, зөрчлийн тоо, авто замын түгжрэл буурах нөхцөл бүрдэнэ.