Нүүр Чөлөөт "ГУРВАН ҮГТ ХАЯГ" гэж юу вэ?
Чөлөөт

"ГУРВАН ҮГТ ХАЯГ" гэж юу вэ?

G.Press 2 жилийн өмнө 77 үзэлт 0 сэтгэгдэл

 

Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөхөд өөрийн байгаа газрын хаягаа мэдэхгүй бол “what3words” буюу гурван үгт хаягийг хэрхэн ашиглах вэ?
Хэрэв та 102 дугаарт дуудлага, мэдээлэл өгөх үед байгаа газрын байршлаа мэдэхгүй бол бид тухайн иргэний дугаар луу зурвасаар холбоос явуулна. Холбоос дээр дарахад гурван үг гарч ирнэ, гарч ирсэн гурван үгийг мэдээлэл хүлээн авагчид хэлэхэд системийг ашиглан таны байршлыг нь тогтоож, танд хамгийн богино хугацаанд тусламж үзүүлнэ. 
Иргэд холбоос явуулахад утас нь интернеттэй байх шаардлагатай бөгөөд харин гурван үгт хаягийн аппликейшн татсан бол дата шаардахгүй юм. Үүнийг гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, хөдөө, орон нутаг, хаяг нь ойлгомжгүй замбараагүй гэх мэт бүх л газарт ашиглах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.