Үзлэгийн комиссыг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн ахалж байна. Үзлэгээр аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн байдалтай танилцаж, хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр үзлэг шалгалтуудыг хийж байгаагаас гадна өмнөх үзлэгээр өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийг дүгнэж, төмөр замчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож шийдвэрлэх, холбогдох үүрэг даалгавруудыг өгч ажиллаж байна. А/828 тушаалын дагуу ГТХАБ-ын "Эрсдэлийн үнэлгээ", 2024 оны Замын даргын А/01, А/02, А/03, А/04 тоот тушаалуудыг сурталчлан таниулах, Замын хэмжээнд дэвшүүлсэн зорилт, Аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр баримталж буй бодлогыг нийт төмөр замчдад ойлгуулах чиглэлээр зохих яриа таниулга хийж байна. Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд нээлттэй мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх, гологдол, дутагдал, үл тохирлуудыг давтан гаргахгүй байхад чиглэсэн оновчтой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахад онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөв. Энэ удаагийн үзлэг Замын даргын 2024.01.02-ны өдрийн А/04 тоот тушаалаар батлагдсан "Замын даргын үзлэг зохион байгуулах журам"-ын дагуу салбар нэгж, тэдгээрийн харьяа цех, тасаг, хэсэг бүрийн ажлыг дүгнэж, үнэлгээ өгөх системийг хэрэгжүүлж байна.