Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах төлөөлөгчдийн зөвлөгөөн 2024 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр /2024.02.26/ тус зөвлөгөөн эхэлж байна.
Уг зөвлөгөөнд Монгол Улс, Афганистан, Беларусь, Вьетнам, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Казахстан, БНХАУ, БНАСАУ, Туркменистан, Узбекистан улс болон ажиглагч БНСУ зэрэг улсуудын төмөр замын төлөөлөгчид оролцож байна
Тус хуралдаанаар төмөр замаар 2024 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн ачаа тээврийн хэмжээг ачааны нэр төрөл тус бүрээр нь хэлэлцэн холбогдох төмөр замуудтай харилцан тохиролцож протоколд тусган хэрэгжилтийг ханган ажиллах юм.
