Нүүр Нийгэм 2023 он гарсаар Тайланд улс 9.4 сая жуулчин хүлээн аваад байна
Нийгэм

2023 он гарсаар Тайланд улс 9.4 сая жуулчин хүлээн аваад байна

G.Press 3 жилийн өмнө 99 үзэлт 0 сэтгэгдэл

               

      Тайланд улс 2023 он гарсаар 9.47 сая жуулчин хүлээн авч, 11 тэрбум ам.долларын орлого олсныг Засгийн газрынх нь хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Эдгээр жуулчдын дийлэнх нь Азийн орнуудаас иржээ. Тухайлбал, БНХАУ-аас ирэх жуулчдын тоо эрчимтэй өсөж байгаа нь аялал жуулчлалын салбарын сэргэлтийг эрчимжүүлэх төлөвтэйг онцолж байна.

Энэ онд тус улс БНХАУ-аас 5.3 сая жуулчин хүлээн авахаар тооцоолжээ. Хэдий тийм боловч 2023 он гарсаар Тайланд улсаар айлчилсан жуулчдын дийлэнх хувийг одоогоор Малайз болон БНЭУ-ын жуулчид бүрдүүлж байгаа аж.

Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч “Aeronautical Radio of Thailand Limited” (AEROTHAI)  компани 2022 оны аравдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Тайланд улс БНХАУ-аас 12 мянга 805 нислэг хүлээн авсныг мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 98 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Цаашид энэ оны есдүгээр сарыг хүртэл БНХАУ-аас ирэх нислэг улам нэмэгдэх төлөвтэйг “AEROTHAI” онцолж байна. Ингэснээр энэ онд Тайланд улс БНХАУ-аас 46 мянга гаруй нислэг хүлээн авна гэж тооцоолжээ.

Түүнчлэн энэ онд БНХАУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлбэл ирэх жуулчдын тоо долоон сая хүрэх боломжтой гэж Тайланд улсын Засгийн газар мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.