Нүүр Цаг үе 200 орчим метр урт далан босгожээ
Цаг үе

200 орчим метр урт далан босгожээ

G.Press 2 жилийн өмнө 54 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сүхбаатар -Дулаан хоорондын төмөр замын дагуу урсах Орхон голын сав газарт барилгын зориулалтаар элс хайрганы олборлолт явуулсны улмаас голын гольдрол өөрчлөгдөж усны урсгалаар эрэг нурж, цаашлаад оршин суугч ард иргэд болон галт тэрэгний хөдөлгөөнд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймээс голын урсгалыг үндсэн гольдролд оруулах далан, траверс барих их барилгын ажлыг 2023 онд төлөвлөсөн юм. Уг төлөвлөгөөний дагуу Орхон голыг үндсэн гольдролоор урсах боломжийг хангасан даланг гол замын 29 дүгээр км-т бүтээн босголоо. Энэхүү ажил нь аравдугаар сарын 27-ноос эхэлж, ажлын явцад Чулуун заводаас 424 думпкар вагон буюу 1274 шоо метр чулуу зөөвөрлөж ашигласан. Мөн орон нутгийн карьераас 13578 шоо метр чулуу, 8892 шоо метр хайрга тус бүр зөөвөрлөж, одоогийн байдлаар 200 орчим метр урт, 5 метр өргөн, 4-5 метр өндөртэй далан байгуулаад байна. Уг ажлыг Замын аж ахуйн албаны инженер, Гүүрийн хэлтсийн ажилтнууд болон Замын I анги, Чулуун завод, Зам засварын машинт станцын хамт олон гардан хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.