1900-1949 тусгай дугаарт хандсанаар галт тэрэгний тасалбараа хялбархан захиалж, хэдхэн хоромын дотор явдал чирэгдэлгүй худалдан авч болно гэдгийг зорчигчид анхдахгүй болсон.
Тэгвэл наймдугаар сарын 1-нээс 1900-1949 дугаар галт тэрэгний тасалбар буцаах үйлчилгээг ч үзүүлж эхэлжээ. Ингэснээр тасалбараа буцаасан үйлчлүүлэгчийн дансанд мөнгө нь ажлын тав хоногт шилжин ордог болсон байна. Зорчигчид 1900-1949 дугаараар дамжуулан өдөрт дунджаар 1000 тасалбар онлайнаар худалдан авдаг бол 100 орчим үйлчлүүлэгч тасалбарын буцаалт хийлгэдэг гэсэн судалгаа байна.
