“Хятадын төмөр замууд” корпорациас мэдээлснээр арванхоёрдугаар сарын 12-ноос төмөр замын 12306 дугаарын утсанд оюутны захиалга, тасалбар худалдан авах тусгай цэс нээжээ. Өөрөөр хэлбэл, оюутны хөнгөлөлттэй зорчих тасалбарын худалдаа, шалгалтын журмыг оновчтой болгож, шаардлага хангасан зорчигчид дээрх утсаар захиалгаа өгөх боломжтой боллоо. Хаврын баярын үеэр хоёр талын тасалбар худалдан авч аялах нь оюутан зорчигчдод илүү тохиромжтой байдаг. Төмөр замын газар нь хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, 2024 оны хаврын тээврийн үеэр оюутнуудын захиалга, тасалбар худалдан авалтын туршлагыг нэгтгэн, аялал жуулчлалын хэв маягийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, иргэдэд тус дөхөм үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ оны арванхоёрдугаар сарын 12-ноос 2025 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл шаардлага хангасан оюутан (оршин суугаа газар сургууль нь нэг хотод байдаггүй, оюутны шалгалтад тэнцсэн) хөнгөлөлтөд хамаарна. Хатуу унтлагын ортой, хоёрдугаар зэрэглэлийн суудал нь оюутны хөнгөлөлттэй тасалбарт хамаарах бөгөөд зорчигчоос гадна ес хүртэлх оюутан зорчигчдод зориулж захиалах боломжтой аж.
Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци http://www.china-railway.com.cn/xwzx/ywsl/202412/t20241213_139844.html