Нүүр УБТЗ ХНН 11 сая 269 мянган тонн ачаа тээвэрлэжээ
УБТЗ ХНН

11 сая 269 мянган тонн ачаа тээвэрлэжээ

G.Press 2 жилийн өмнө 88 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УБТЗ ХНН 2 сая 705 мянган тонн ачааг тээвэрлэсэн байна. Энэ нь төлөвлөснөөс 65.9 мянган тонноор илүү буюу 102.5 хувийн гүйцэтгэл аж. Харин өнгөрсөн оны мөн сарын ачаа тээврийн үзүүлэлттэй харьцуулбал 84.7 мянган тонноор илүү ачаа тээвэрлэсэн байна.

Түүнчлэн, оны эхний дөрвөн сараар авч үзвэл нийт 11 сая 269 мянган тонн ачаа тээвэрлээд байна. Энэ нь төлөвлөгөөг 104.9 хувиар биелүүлж, төлөвлөснөөс 529.8 мянган тонн ачаа илүү тээвэрлэсэн үзүүлэлт юм. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 523.6 мянган тонноор давуулсан дүн аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.