УБТЗ ХНН-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж гурав дахь жилдээ мод тарих аяныг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн Бямба гарагт намрын мод тарих аяныг эхлүүллээ. Эл өдөр Хангай-Багахангай хоорондын 503 дугаар км-т “Төмөр замчдын ногоон төгөл”-д УБТЗ-ын алба, хэлтэс, төвийн хэсэглэлийн аж ахуйн нэгжүүд болон Залуучуудын төв байгууллага, Ахмадын холбооны нийт 140 гаруй төлөөлөгч 4500 мод тарилаа.
Түүнчлэн, энэ намар Сүхбаатар зангилаа 200, Эрдэнэт зангилаа 200, Зүүнхараа зангилаа 450, Дархан зангилаа 262, Салхит зангилаа 375, Улаанбаатар өртөө 70, Чойр зангилаа 100, Сайншанд зангилаа 2050, Баянтүмэн тасгийнхан 2000 мод тарихаар төлөвлөсөн байна.