Нүүр Цаг үе Тарифыг индексжүүлнэ
Цаг үе

Тарифыг индексжүүлнэ

G.Press 16 цагийн өмнө 21 үзэлт 0 сэтгэгдэл

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Монополын эсрэг газар”-ын зөвшөөрлийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны энэ оны долдугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр долдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн УБТЗ ХНН-ээр зэс, цайрын баяжмал тээвэрлэх тарифыг 13.0 хувиар, төмрийн хүдэр тээвэрлэх тарифыг 3.0 хувиар, жонш тээвэрлэх тарифыг 9.0 хувиар, экспортын нүүрс тээвэрлэх тарифыг 8.14 хувиар, барилгын материал тээвэрлэх тарифыг 6.5 хувиар, чингэлэг тээвэрлэх тарифыг 8.7 хувиар тус тус индексжүүлэх болсныг мэдэгдье. Мөн түүнчлэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифт тээврийн тоо хэмжээнээс хамааран үзүүлж байсан 25 хувийн хөнгөлөлтийг бүрэн цуцалсан шийдвэрийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэх болсныг мэдэгдэж байна.

 

УБТЗ ХНН

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.