Нүүр Гадаадын төмөр зам 2500 дахь галт тэрэг нэвтэрлээ
Гадаадын төмөр зам

2500 дахь галт тэрэг нэвтэрлээ

G.Press 10 цагийн өмнө 22 үзэлт 0 сэтгэгдэл

Хятадын Төмөр замын газрын мэдээлснээр, энэ сарын 6-ны өдөр Эрээн боомтоос автомашины сэлбэг болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан Хятад–Европ чиглэлийн ачааны галт тэрэг Европыг зорин хөдөлжээ. Уг аялал нь энэ оны Хятад–Европ чиглэлийн галт тэрэгний “Төв коридор”-оор дамжин нэвтэрсэн 2500 дахь галт тэрэг болж, өмнөх оны мөн үеэс 23 хоногийн өмнө энэ үзүүлэлтэд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар Эрээн боомтоор нийт 2500 удаагийн Хятад Европ чиглэлийн ачааны галт тэрэг нэвтэрч, энэ онд 231.72 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.71 хувь болон 27.03 хувиар тус тус өссөн байна. Он гарснаас хойш Эрээн боомтын үйл ажиллагааг Хятадын (Өвөр Монгол) чөлөөт худалдааны туршилтын бүсийн бодлоготой уялдуулан “дижитал боомт” систем болон “төмөр замын шуурхай бүрдүүлэлт”-ийн загварыг хэрэгжүүлснээр ухаалаг боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлжээ. Үүний үр дүнд боомтын гаалийн бүрдүүлэлтийн хугацаа мэдэгдэхүйц богиносож, нэвтрэх хугацаа 30 минут хүртэл буурсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.