Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан УБТЗ ХНН-ийн зарим ажилтныг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
Ахмад төмөр замчин Д.Бадарч,
Замын IV ангийн дарга А.Оргодол нарыг
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Ахмад төмөр замчин Н.Наранхүү, Ч.Ядамсүрэн,
Их барилга хөрөнгө оруулалтын албаны ерөнхий инженер Ш.Эрдэнэбулган,
Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Сарангэрэл нарыг
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Ахмад төмөр замчин Ч.Шүрэнчимэг,
Вагоны аж ахуйн албаны инноваци технологи хариуцсан ахлах инженер Ш.Ганзориг,
Замын аж ахуйн албаны Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч Б.Баярсайхан,
Улаанбаатар татах хэсгийн зүтгүүрийн машинч Д.Ганболд, Замын 2 дугаар ангийн бригадын дарга, замын мастер Т.Буянтогтох,
Зорчигч тээврийн албаны ерөнхий инженер Т.Болдоо,
УБТЗ-ын Төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Я.Болдбаатар,
"Хэрэмхэн" цэцэрлэгийн эрхлэгч Х.Дэлгэрцэцэг,
Зүтгүүрийн аж ахуйн албаны Зүтгүүрийн засварын чанар, хяналт хариуцсан байцаагч Г.Ганзам нарыг
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
УБТЗ-ын Политехникийн коллежийн захирал, дэд профессор С.Галбадрах,
"Рейлком" төвийн мэдээлэл сүлжээний хэсгийн инженер Д.Түмэндэмбэрэл,
"СИРДП-Е" хэлтсийн ахлах инженер Т.Тайван нарыг тус тус шагнаж баяр хүргэлээ.
Мөн эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ажилтан албан хаагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай нар баяр хүргэж одон медалыг нь гардууллаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
УБТЗ-ын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн инженер Л.Батсайханыг
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Ахмад төмөр замчин Ш.Батмөнх
ЦХОБА-ны Зүүнхараа цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн дарга Г.Ганбат
Тээвэр, зохион байгуулалтын албаны инженер Б.Бадмаарагчулуун
Ахмад төмөр замчин Х.Мөнхболд
Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн ерөнхий инженер Ц.Лхамжав
Эрчим хүч, ус хангамжийн I ангийн орлогч дарга Д.Алтанзагас
Замын-Үүд өртөөний ерөнхий нягтлан бодогч П.Ургамал
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч А.Борбанди
Замын орлогч даргын нарийн бичиг Ч.Дуламсүрэн
Замын даргын ажлын албаны хэлтсийн дарга Д.Нарантуяа
Зорчигч тээврийн төвийн сургалт, технологи хариуцсан инженер Г.Мөнхтуяа
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны хөдөлмөрийн хяналтын байцаагч В.Сарангуа
Дохиолол холбооны албаны инженер, эдийн засагч Ц.Оюунбилиг нарыг тус тус шагнав.
