Нүүр УБТЗ ХНН Галт тэрэг солилцоо хэвийн байгаа
УБТЗ ХНН

Галт тэрэг солилцоо хэвийн байгаа

G.Press 14 цагийн өмнө 58 үзэлт 0 сэтгэгдэл

Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт мөн нэг гологдол гарчээ. Тодруулбал, аравдугаар сарын 30-ны 07.10 цагт Замын-Үүд өртөөний ТЭМ18ДМ-3337 илчит тэрэгтэй сэлгээ Логистикийн нэгдүгээр зам руу 55 вагон түрж орох үед чингэлэг ачаатай эхний вагоныг мухар замын тулгуур мөргүүлж нэг тэргэнцэр замаас гарсан байна.

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон хоёр, бусдаар дөрөв, нийт долоо бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 48 гологдолтой байсан бол энэ оны  мөнд үед 37 гарч, 11 гологдлоор буурчээ.

Тээврийн хувьд оны эхнээс аравдугаар сарын 29-нийг дуустал 28788.1 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.1 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөнөөс 1675.2, өмнөх оны мөн үеэс 1884.0 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд 20377.4 мянган тонн ачаа ачиж, 105.4 хувиар биелүүлсэн нь төлөвлөгөөнөөс 1048.2, өнгөрсөн оны мөн үеэс 1433.9 мянган тонноор тус тус давуулсан байна. Тайлант долоо хоногт 6002 вагон буюу хоногт дунджаар долоон вагон илүү буулгажээ.

Орон нутгийн 294800, транзит 112700, экспорт 220100, импорт 123500 тонн буюу нийт 751100 тонн ачаа тээвэрлэв.

“Шивээ-Овоо” ХК 72 вагон илүү буюу 3096 вагон очжээ. Харин “Эрдэнэт” үйлдвэр 14 вагон дутуу буюу 738, “Багануур” ХК 98 вагон дутуу буюу 5992, “Шарын гол” ХК 48 вагон дутуу буюу 2161 вагон тус тус ачсан байна.

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөг 39.58 км/цагаар буюу төлөвлөгөөтэй харьцуулахад 0.18 км/цагаар хурдсаж, 100.46 хувиар биелэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 13 галт тэрэг 1238 минут зогссон байна.

Галт тэрэгний дундаж жин 3339.55 тонн болж, төлөвлөгөөнөөс 99.55 тонноор өсөж, 103.7 хувиар биелэв. Зүтгүүрийн бүтээмж 1554.65 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 94.65 мянган бохир тонн/км-ээр нэмэгдэж, 106.48 хувиар биелэв.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 109 галт тэрэг /672.8 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /686.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 15.5-16 галт тэрэг болов.

Нарийн царигаар 50 галт тэрэг /380.8 вагон/ хүлээн авч, 50 галт тэрэг /392.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.1 галт тэрэг боллоо.

Сүхбаатар-Наушкиар галт тэрэг солилцоо өсөж 60 галт тэрэг /431.5 вагон/ хүлээн авч, 58 галт тэрэг /482.7 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.2-8.5 галт тэрэг солилцжээ.

Тайлант долоо хоногт чингэлгийн 77 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 11-ээр илүү, оны эхнээс нийт 3195 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 26 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2351, импортын 296 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 64 чингэлгээр өсөж, импорт 369-өөр тус тус буурчээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 465 чингэлэг, 2580 вагон ачаа байна.

“Эдрэнэс Тавантолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрээс өчигдрийн байдлаар 69 галт тэрэг буюу 2228 вагон, 150154.57 тонн мидлинг тээвэрлэжээ.

Мөн Эрээн өртөөнөөс 20 галт тэрэг буюу 978 вагон, 45247.97 тонн хөх нүүрс тээвэрлээд байна.

Түүнчлэн, ХАБЭА-н болон Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга нар ажлаа танилцуулж, хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд сахиж ажиллахыг нийт төмөр замчдад анхаарууллаа.

 

М.Наранболд

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.