Зөв сэтгэнэ, зөв бодно гэдэг хэн хүний эрх мэдэл, дур зоргын хэрэг огтхон ч биш.Ертөнц ямар зүй тогтолтой, учир шалтгаантай байна вэ, түүний дагуу бодож байж сая зөв бодож, зөв сэтгэнэ.

                                                                  Философич, профессор Н.Хавх

   “Хурсан бүхэн мөнх бус. Цуварсан бүхэн зовлонтой” энэ амьдралд зөв хүн байх гэж чухам юуг хэлээд байгаа юм бол гэсэн бодол хаа нэгтээ танд ч бас төрсөн л байж таарна. Танил маань нэг удаа “Хүн байхын  гол утга нь ердөө бие, сэтгэл, бодол гурваа л зөв захирч сурах шүү дээ”  гэж билээ. Биеэр мууг үйлдэхгүй, сэтгэлдээ муухайг тээхгүй, бодлоор бурууд хандуулахгүй явчихвал  ч болох юм шиг. Аливааг харах өнцөг, түүнд хэрхэн хандахаас хүний мөн чанар танигддаг байх.

   Бурхны   сургаальд хүнийг " Сайн үйлийг бүтээх ганцхан боломжит найман чөлөө учрал бүхий ХҮН байдаг. Бас хүн болж төрсний хамгийн дээд гавъяа бол хүнд хэрэгтэй байх, орчиндоо хэрэгтэй байх, олонд үгүйлэгдэх. Харин хүнд хэрэгтэй хүн байхын тулд хүнд туслах сэтгэлтэй, хүнд туслах чадвартай, хүнд туслах мэдлэгтэй байх хэрэгтэй” хэмээсэн нь бий. Хүн уг нь, өгөх заяанд төрдөг юм гэдэг. Бусдад хайр энэрлээ өгөх,туслах гэх мэтээр. Гэтэл  амьдралын ороо бусгаан дунд энэ мөн чанар өөрчлөгдөж өгөхөөсөө  авах нь илүү хэлбийдэг аж.    Жишээ нь,  хэн нэгэнд сайн санаж хэлсэн үг сэтгэлийн өглөг болдог. Гэвч дандаа тийм биш.  Сайн санасан эсвэл санаандгүй  хэлсэн үг, хийсэн үйлдэл эргээд өөрт “сум” болж ирэх үе зөндөө. Тэгэхээр энэ тохиолдолд өглөг биш. Харин  сэтгэлийн гарз болж хувирч байгаа юм. Өөрийнхөө толгой дээрх өвсийг хараагүй байж өрөөлийн толгой дээрх хялгасыг харах болсон энэ цагт хүн зөвхөн өөрөө өөртөө л эзэн болж явах, үг үйлдэлдээ хянамгай байх нь өлзийтэй ч гэмээр.

... Хичнээн жаахан зүйл байсан ч, бусадтай түүнийгээ хуваалц
Худал хуурмаг зан бол хамгийн аймшигтай гай түйтгэр, энэрэл нигүүлсэл бол сэтгэлийн жинхэнэ хүч... хэмээсэн  мэргэдийн сургаал нь  дээр өгүүлсэн  зөв байхын утгат чанар юм.