Зорчигч тээврийн төвийн дарга Д.Оюунзултай ярилцлаа.
-Он гарсаар зорчигч урсгалыг чиглэл бүрээр суудал дүүргэлтийн дунджийг авч үзвэл Улаанбаатар-Сүхбаатарын чиглэлийн 271 дүгээр галт тэрэг буюу өглөөний галт тэрэгний суудал дүүргэлт 86.3 хувьтай байна. Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн оройн галт тэрэгний суудал дүүргэлт 79.6 хувийн дүүргэлттэй аялж байна. Харин 273 дугаар галт тэрэг буюу Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэгний хувьд суудал 81.6, Шарын гол чиглэлийн 602 дугаар вагон 66.2 хувийн дүүргэлттэй явж байна. Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 296 дугаар галт тэрэг дунджаар 86.3 хувийн суудал дүүргэлттэй, Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлд 55.9 хувийн дүүргэлттэй аялж байна.Он гарснаас хойш бүх чиглэлийн галт тэрэгний суудал дүүргэлт дунджаар 82.4 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үед буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-18-ны хооронд Улаанбаатараас орон нутгийн чиглэлд нийт 28268 зорчигч аялж байсан бол энэ сарын 1-18-ны хооронд 41565 зорчигч аялсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үеэс зорчигч урсгал 47 хувиар өссөн харагдаж байна. Гэхдээ өнгөрсөн оны нэгдүгээр сард ковидын хорио цээрийн улмаас зорчигч урсгал жигдрээгүй харьцангуй бага байсан. Дээр нь, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд галт тэрэг аялаагүй зэрэг нь нөлөөлсөн талтай л даа. Энэ сарын 22-ноос Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 276/275 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 286/285 дугаар галт тэргүүд аялж эхэлнэ. Урд хил нээгдсэнтэй холбогдуулан зорчигч урсгал энэ чиглэлд өсөх хандлагатай байна.
- Галт тэрэгний тасалбарын онлайн худалдаалалтын хувьд ямар байгаа вэ?
-Энэ он гарсаар Замын хэмжээнд орон нутгийн галт тэрэгний тасалбарын онлайн худалдаа 49.6 хувьтай байна. Өмнөх оны мөн үед тасалбарын онлайн худалдаа 37.8 хувьтай байсан. Өмнөх оны мөн үеэс тасалбарын онлайн худалдаалалт 11.8 хувиар өссөн дүнтэй байгаа.
Б.ГҮНЖИНЛХАМ