Хүмүүс ажлаа орхидоггүй, харин тэд дарга менеэжерүүдээ, хортой байгууллагын соёлоо, тэднийг үнэлдэггүй орчныг орхидог. Хүний нөөцийн мэргэжилтнүүд үүнийг байнга хардаг. Насаараа л энэ байгуулалагад ажиллана гэсэн өндөр гүйцэтгэлтэй ажилтан гэнэт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгдөг. Яагаад гэсээр байгууллага гайхаж хоцордог. Үнэнийг хэлэхэд ихэнх ажиллах хүчний эргэц нь цалин эсвэл хангамж, албан тушаалын зэрэглэлийн тухай биш бөгөөд эдгээр найман үндсэн асуудалтай холбоотой байдаг аж. Үүнд:
➔ Муу удирдлага
➔ Ажлын байрны хортой соёл
➔ Өсөх боломж хомс
➔ Хэт их ажлын ачаалал
➔ Харилцаа холбоо муу
➔ Хүлээн зөвшөөрөгдөхгүй байх
➔ Ажил амьдралын тэнцвэргүй байдал
➔ Шударга бус харьцах
Эндээс авч үзвэл, ажилтны тогтвортой байдал нь удирдах ажилтны манлайлал, ажлын байрны соёлоос эхэлдэг. Байгууллага шилдэг ажилтнуудаа тогтвортой байлгахыг хүсэж байвал дараах зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
➔ Удирдагчдаа манлайлах ур чадварын талаар сургах
➔ Эерэг, хүртээмжтэй соёлыг төлөвшүүлэх
➔ Утга учиртай өсөлтийн боломжийг бий болгох
➔ Ажилтнуудын оруулсан хувь нэмрийг нь үнэлэх
Хүний нөөцийн зөвлөгөө: Ажлаас гарах ярилцлага бол үнэхээр чухал хэрэгсэл юм. Хэрэв ажиллах хүчний эргэц өндөр байвал ажлаас гарч байгаа ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, шалтгааныг нь олоорой, тэд сайжруулах шаардлагатай хэсгүүдийг шууд зааж өгөх болно.
Танай байгууллага шилдэг ажилтнуудаа тогтвортой ажиллуулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй.