Хэн нь илүү чухал вэ? Та юу эсвэл бусад хүмүүс үү? Зовлон олон түмэнд нүүрлэсэн бол цар хүрээ нь их. Харин чамд тохиолдсон бол энэ нь нэг хүнийх Энэ үүднээс харвал бие хүн гэдэг тийм чухал биш тул өөрийгөө, амьдралаа нарийн шинжиж бод.

                                              XIY Далай лам

 Хүнд өдөрт 50-60 мянган бодол төрдөг. Үүний 70 орчим хувь нь өнгөрсөн үеийн бараан  бодлууд  гэнэ. Дотоод сэтгэл, бодолд үймж буй энэ бүгдийг хэрхэн зөв замд оруулах вэ? Ертөнцөд таталцлын хуулиар бүхий л зүйл зохицуулагдаг гэдгийг шинжлэх ухаан нотолсон шүү дээ. Үүнийг  ертөнцийн жам эсвэл тавилан  гэж ярьдаг.  Учир нь, сайхан сэтгэл, сайн үйл хүний дотоод эрчмийг үргэлж нэмдэг бол эсрэг үйл, үг бодол хүнийг дотроос нь “хэмлэж” байдаг тухай сонссон билээ. Анагаах ухааны эрдэмтэд хүний сэтгэлийн амар амгалан, биеийн эрүүл мэндтэй салшгүй гэж нотлож байна. Үнэхээр ч, үргэлжийн түгшүүр, уур хилэн бие махбодьд өөрийгөө хамгаалах чөлөө өгдөггүй. Харин сэтгэл тайван, бодол санаа эерэг талбиу байх тусам таны бие бялдар алив өвчнийг эсэргүүцэх өндөр чадвартай байна гэж тэд дүгнэж. Энэ тухай “Манба Дацан” эмнэлгийн зөвлөх эмч, доктор Г.Одонцэцэг “Хүн биеийн тархлаагаа сайжруулахын тулд тамир тэнхээгээ тэтгэх хэрэгтэй. Монголчууд долоон тамир гэж ярьдгийн хамгийн сүүлийнх нь охь тунгалаг. Хүний зүрхэнд байдаг бөгөөд хоолноос гадна хамгийн гол нь өөдрөг сэтгэлээр тэжээгддэг” гэжээ. Хүн бол дэлхийн хмгийн хүчтэй соронзон. Бодол чинь ертөнцөд хэрхэн хүрнэ вэ, түүнийгээ өөртөө авна гэсэн үг.  Иймд,  эрүүл явах, сайхан амьдрах бүхий л хүч бидний дотоод сэтгэлд байна.. Хамгийн гол нь,  “би”-г дөвийлгөн шүтэж, өрөөлийг бусниулах, үг хөөж эм хошуулах үйл, буруу бодол, бусармаг үйлээс өөрийгөө “цэвэрлэх” –ийг хичээгээрэй. Хэрвээ, сэтгэл чинь тавгүй, дотор чинь уур, атаа буцалж  бол Та байх газраа  олоогүй байна гэсэн үг шүү.