75 жил үргэлжилсэн Харвардын судалгаа нь хүн төрөлхтний дунд хийсэн хамгийн урт судалгаа бөгөөд бага насандаа гэрийн ажил хийх нь хожим карьерын амжилт гаргах гол хүчин зүйл болохыг олж тогтоожээ. 

 

Саяхан Канзасын их сургуулиас хийсэн судалгаагаар энгийн нөхөрлөлийг бий болгоход 50 цаг, "жинхэнэ" найзууд болоход 40 цаг, дотно харилцаа тогтооход нийт 200 цаг шаардлагатай гэж үзжээ. 

 

Ахлах сургууль ердийн хичээл эхлэх цагаас нэг цагийн дараа хичээлээ эхлүүлэх нь сурагчдад дор хаяж хагас цагаар илүү унтах боломжийг олгодог. Ингэснээр нойрмоглох нь буурч, сурлагын гүйцэтгэл сайжрах эерэг үр дүн гардаг аж.

 

Хатуу эцэг эхчүүд хүүхдээ худалч болгох эрсдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Хэт чанга гэр бүлд өссөн хүүхэд эцэг эхдээ үнэнээ хэлэхээс айж худлаа ярих нь ихэсдэг байна. 

 

Харвардын судалгаагаар өндөр бүтээмжтэй нэг "хортой ажилчин" ажилд авах нь бүтээмж багатай хэр нь хамтын ажиллагаатай хэсэг бүлэг ажилчдыг ажилд авахаас илүү компанийн орлогод сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна.  

 

НАСА-гийн эрдэмтдийн үзэж байгаагаар төгс нойр нь яг 26 минут үргэлжилдэг бол хамгийн оновчтой нь 20-30 минутын хооронд байх ёстой гэнэ. 

 

Судалгаанаас үзэхэд  фэйсбүүк, инстаграмм, твиттер, тик токийн хэрэглээ ихсэх нь амьдралын сэтгэл ханамжийг бууруулж, сэтгэлийн хямралд ороход хүчтэй нөлөөлдөг байна.

 

Стэнфордын 2014 оны судалгаагаар алхах нь бүтээлч санааг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Судалгаанд оролцогчдын алхах, суух үеийн бүтээлч байдлын түвшинг харьцуулахад алхаж яваа хүн сууж байгаа хүнээс 60 хувиар бүтээлч байдал нь нэмэгдсэн байна. 

 

АНУ-ын FDA-ийн судалгаагаар жороор олгодог болон жороор олгодоггүй 100 гаруй эмийн 90 хувь нь "хугацаа дууссанаас хойш 15 жилийн дараа ч хэрэглэхэд маш сайн" байжээ. Таван жилийн хугацаанд АНУ-ын арми хугацаа нь дууссан эмийг хаяхгүй байснаар 260 сая доллар хэмнэж чадсан байна. 

 

Судалгаанаас харахад жолоо барьж байхдаа гар утас ашиглах нь согтуугаар жолоо барихтай адил эрсдэлтэй байдаг. Жолоо барьж байхдаа мессеж бичих нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос 17 дахин их эрсдэл дагуулж болзошгүй. 

 

Нью-Йоркийн Их Сургуулийн судалгаагаар илүү амархан дуудагддаг нэр бүхий хүмүүс өндөр статустай ажил хийдэг. 

 

Нийт хүн амын 68 хувь нь утсаа дуугарч байна гэж итгэдэг мэдрэхүйн хуурмаг үзэгдэл болох "зөгнөлт чичиргээний синдром"-ыг мэдэрсэн байдаг. 

 

Цаг хугацаа өнгөрөх тусам гэрлэсэн хосууд бие биетэйгээ адилхан болж эхэлдэг гэнэ. Роберт Сионс 1980-аад онд хэд хэдэн гэрлэсэн хосуудыг судалж үзжээ. Тэднийг анх гэрлэхдээ авахуулж байсан зургийг сүүлийн үе хүртэлх бүх зурагтай нь харьцуулан харахад ихэд өөрчлөгдсөн байв. Тэд хамт байх  тусам  хоорондоо  илүү адилхан болж байгааг тэрээр анзаарчээ. 

 

Эх сурвалж: Bored Panda