Оросын төмөр замын сүлжээгээр чингэлэг тээвэрлэх хэмжээ энэ онд 8.2-8.3 сая TEU-ээс давж магадгүй байна. Экспорт, транзит нь өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно. Химийн болон эрдэс бордоо, химийн бодис, сода, модон ачаа, төмөр эдлэл, хүнс, барилгын материал, өргөн хэрэглээний бараа зэрэг өндөр ашигтай бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өсөлт үргэлжилнэ. Рублийн ханш улам суларч байгаа нь Оросын бараа бүтээгдэхүүний гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг дээшлүүлж, чингэлэг тээвэрлэлтийн эрэлтийг дэмжинэ гэж Өмнөд Кавказын төмөр замын ерөнхий захирлын стратегийн хөгжил, төслийн үйл ажиллагаа хариуцсан зөвлөх Алексей Лерон онцоллоо. Энэ онд Оросын төмөр замын сүлжээгээр чингэлэг тээвэрлэлт өсөх хандлагатай байна. Амжилтад хүрэх нь дэд бүтцийн бэрхшээлийг шийдвэрлэх, шинэ зах зээлд дасан зохицох, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээс хамаарна. Оросын төмөр зам улам бүр өсөн нэмэгдэж буй хэмжээ, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангахын тулд олон талт чиглэлийг дижитал болгох, нэгтгэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах ажээ.

 

Эх сурвалж: ЖД Транспорт Комментарии