Хэзээ ямагт өөрийн сэтгэлийг
Хянуур нямбай сахьж сур
Онцолж сэтгэлээ хянахаас өөр
Олон, лроррн дүрмээр яах вэ
Шантидэва гэгээн
Хамгийн хэцүү өөрчлөлт бол өөрөө өөрийгөө өөрчлөх шүү дээ. Бид биеэ хөгжүүлэх гэж дасгал хөдөлгөөн хийнэ, фитнест явна. Үүний адил, сэтгэлээ дасгалжуулж, эерэг бодлоор сэтгэлээ дүүргэж байх хэрэгтэй юм. Хүний сэтгэлийг хордуулж, шунал тачаалд автуулж, уур уцаараар “шатааж” байдаг . хоёр зүйл нь мунхаг харанхуй болон шунахай сэтгэл юм. Харанхуй болон ховдог хомхой сэтгэл бүх шунал тачаалыг өдөөнө. Харанхуй гэдэг нь мунхаг ухаан. Өөрөөр хэлбэл, үнэнийг үл ойлгох юм. Ховдог хомхой сэтгэл бол хүсэл шунал. Товчдоо, нүдээр харж, чихээр сонсож буй бүхнээ эзэгнэх хүслэн юм. Мунхаг хийгээд ховдог хомхой сэтгэлээс уур уцаар, буруу зөрүү бодол, атгаг санаа, гомдол, бусдыг үл тоомсорлох ихэрхэл, хөнгөн хийсвэр зан зэрэг хорвоогийн шунал тачаал төрдөг. Энэ бүхнээс чадах хэрээрээ өөрийгөө ангижруулах энгийн бөгөөд хамгийн ойрхон арга нь бнайман зөв зам мөрийг хичээх юм.
Нэг баян хүн нэгэн ядуу эрийг доош нь хийх санаатай сагстай хогоо өгч гэнэ. Ядуу эр өөдөөс нь инээмсэглээд сагстай хогийг нь аваад явав. Гэртээ ирээд тэрээр сагсыг суллаж цэвэрлээд, анхилам цэцэгсээр дүүргэн өнөөх баян эрийнд аваачиж өгөв.
Баян эр сагс дүүрэн алаг цэцэгсийг үзээд ихэд гайхан:
- Би чамд савтай хогоо өгөөд байхад чи надад цэцэг авч ирлээ гэж үү хэмээн асуухад ядуу эр:
- Хүн зүрх сэтгэлд нь юу байна, түүнийгээ л бусдад өргөн барьдаг юм хэмээн даруухнаар хариулжээ.