Багахангай ТҮГ-ын дарга Д.Ганхуяг “Миний шавь үнэхээр ажилд зүтгэлтэй, маш хичээнгүй залуу даа. Даалгасан ажилд эзэн болж чаддаг. Итгэл алдана гэж ер үгүй. Анх ажилд ороод надтай багш шавийн гэрээ байгуулан гурван сар дагалдаж байлаа. Миний ээлжид нийт хоёр жил ажилласан. Аливаа ажилд өөрөө их мэрийлттэй болохоор залуугаараа “Алтан алх”-ны эзэн боллоо.

....Нийлбэр дүнгээрээ Н.Ганбаяр шалгарч “Алтан алх”-ны эзэн болжээ. “Би анх удаагаа шалгарч оролцсон. Маш өрсөлдөөнтэй болдог юм билээ” гээд даруухан хэр нь өөрөөрөө битүүхэн бахархсан аястай өгүүлэх аж. Сүүлийн жилүүдэд вагонууд нэлээд шинэчлэгдэж байна. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хийх засварын ажил ч сайжирсан болохоор далд ноцтой гэмтэл илрэх нь жил ирэх тусам багассаар байгааг вагончид хэлдэг. Харин хүйтний эрч чангарсан үед вагоны эд ангиудын бат бөх чанар нь буурдаг учраас гэмтэх магадлал өндөрсдөг. Мөн салбар зам эзэмшигч, ачаа ачиж буй байгууллагуудтай хамааралтай гэмтлүүд ч гарах нь бий. Энэ бүхнийг вагончид хурдан шуурхай илрүүлэн, ГТХАБ-ыг ханган ажилласаар байна. Н.Ганбаярыг хамт олон нь “Вагоныг их няхуур үздэг” гэх нь бий. Энэ тухайгаа “Маш сайн үзэж байж л бид гэмтлийг илрүүлнэ. Хэрэв өнгөцхөн үзвэл гэмтлээ олохгүй, тэр нь хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шүү дээ. Ер нь, манайхан бүгд л их няхуур үзэж, эвдэрсэн эд ангийг шуурхай сольдог. Вагоны төгсгөлийн кран, таслах кран, агаар хуваарилагчийн гол хоолойн ерөнхий хэсэг зэрэг эд ангийн нөөц дуусах тохиолдол их гардаг.

.....Вагон ашиглалтын депогийнхон жил бүр шилдэг үзэгчээ тодруулан “Алтан алх” гардуулдаг уламжлал тогтоод цөөнгүй жилийг үдэж байна. Өнгөрсөн жилийн “Алтан алх”-ны эзнээр Улаанбаатар Техник үзлэгийн газрын шурган үзэгч Нэргүйн Ганбаяр тодорсон юм. "Алтан алх"-ны эзнээр тодорсон Н.Ганбаярын тухай өгүүлэх сонирхолтой сурвалжлагыг Ган зам сонины №6 шинэхэн дугаараас үргэлжлүүлэн уншаарай.