Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх,
өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд
Далай лам
Орчлон ертөнцөд хайрлахын шалтгаан зөндөө олон. Эх орноо, эх эцгээ, үр хүүхдээ, анд нөхдөө... нүдээ дөнгөж нээсэн нохойн гөлөг хүртэл хайр татам л байдаг шүү дээ. Хайрлахад юу эсэв дээ, мундахгүй олон. Буддын шинжлэх ухаанд энэ олны олон дундаас өөрийгөө, зөвхөн өөрийгөө хайрлах шалтгаан хамгийн адагт нь байдаг юм гэдэг. Сайнтай муутай сав дүүрдэгтэй адил өдөр бүр янз янзын араншинтай л өнждөг нь ч үнэн, ялангуяа бүсгүйчүүд бид. Гэхдээ л өрөөлийн төлөө гэсэн өчүүхэн бодол ч багаддаггүй, буян болж ирдэг гэж хөгшчүүл ярьдаг сан. Хэн маань ч үзсэн дуулснаараа дотоод чанараа тэтгэж, хорвоогийн амьдралд зөв гишгэдэлтэй явах учиртай. Үнэндээ, олон дотор өөрийгөө өмөөрч, өрөөлд бурууг тохох гэж зүтгэж байгаа хүн бусдын нүдэнд бүлээн тусдаггүй л юм. Энэ нь хүн өөртөө асар их итгэдэгтэй холбоотой юм гэх. Үүнд хэмжээ хязгаар бас бий. Хэмжээнээсээ хальсан бүхэн хөнөөл дагуулдаг. Их итгэл нь өөрийнхээ үйл хэрэг, үг хэлээ хянах бодлыг хаадаг, “Би хэн бэ?” гэж харах дүгнэлтийг “хазаарладаг”-т хамаг учир оршдог юм байна. Энэ нь “Өөрийн сэтгэлийн хорноос илүү “чөтгөр”-ийг бүү эр” хэмээсэн Бурхны сургаалын утга дор нэгдэх бөлгөө.
Д.Нарантуяа
И.Наранчимэг
Сэтгэгдлүүд
Амьдрал үзээгүй хүн яаж сургааль онож заах вэ.