Хүүхэд нас хүн бүхний дотор нуугдаж байдаг. Хаа нэгтээ тэр хүүхэд нас ил гарах ч насны  эрхээр дарагддаг.  Харин энэ насаа  балчирхан янзаар нь хадгалах уу эсвэл “тархигүй”  хүүхэд болгох уу?  Та өөрөө л  мэд.                           

                                                                                                                                                                                                                                Регина Бретт

 

   Амьдрал дандаа дардан биш л дээ. Тэгэхдээ л  сайхан. Өөрөөрөө амьдрах, өөртөө үнэнч байх, өрөөлд нигүүлсэнгүй энэрэнгүй хандах, бусдыг уучлах, баярлуулах, найзыгаа магтах, бас магтуулах...  Ер нь, юу эсэв дээ өчүүхэн зүйлээс  хүн амьдралын сайхныг олж харж л  чадвал сайхнаас сайхан шүү дээ. Гэхдээ өнөөдрөөс илүү маргааш сайхан, хамгийн сайхан нь  өмнө чинь байгаа гэдэгт итгэж бай. Маргаашийн тэр сайн сайхныг хүн өөрөө өөртөө үйлдлээрээ  бий болгодогт л амьдралын гол утга учир байгаа юм.  Хүүхэд анх төрөхдөө цав цагаахан цаас шиг “хүн” ертөнцөд ирдэг. Өсөж, торнисон орчин, гэр бүл, хамт олон, томчуудаас сайныг нь ч, саарыг нь өвлөсөөр өнөөгийн “БИ”  болж төлөвшдөг нь үнэн боловч хүүхэд насны үнэт чанараа  гээлгүй сэтгэлдээ хадгалж байдаг аж. Харин  тэр үнэт сайхан чанаруудаа хүн  сэргээхийн тулдаа сэтгэлээ бараан сөрөг муу  бодлоор дүүргэхгүйг хичээх хэрэгтэй юм байна. Учир нь, бодлоос үйлдэл төрнө. Яван явсаар даамжирна. Жишээ нь, “Бат шинэ машинтай, би  энэ муутайгаа зууралдаад” гэх барьцсан бодол төрөх үе бий.  Хааяа, өөрийн мэдэлгүй ингээд бодчихдог шүү дээ.  Харин үүний хариуг “Түмний буянд болж явна, үүнийгээ засаж додомдоё, цаг нь ирэхээр болно доо” гэх ч юм уу. Эерүү зөөлөн бодлоор цайруулж, сэтгэлээ цэвэрлэж бай. Өөрийгөө алдаа хийснээ мэдсэн л бол тэр дор нь нөхцөл байдлыг өөрчлөх ухаан сэдэж байгаарай.

 

И.Наранчимэг