Жил бүрийн аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагийг олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Дэлхий даяар сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болорын цайлт өвчин байдаг. Болорын цайлт нь сул хараа сохролын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй нүдний мэс заслын хамгийн их хүлээгдэл ихтэй өвчлөлд тооцогдож байна. Цайсан болорыг авч хиймэл болор суулгах мэс заслын технологи өндөр хэмжээнд хөгжихийн хэрээр мэс заслын заалт цар хүрээ нэмэгдэж өдөр ирэх тусам болорын мэс заслын хүлээгдэл ихсэж байгаа ч мэс засал хийх эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ зөвхөн манайд биш дэлхийн улс орнуудад ч хангалтгүй  байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Орчин цагийн хотжилт, таргалалт ихэссэнтэйгээр сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэж байна. Ялангуяа, ковидоос шалтгаалсан хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүдийн хараа муудах эрсдэл нэмэгдсэн. Шаардлагатай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хийсэн тохиолдолд дөрвөн хүн тутмын гурав нь сохрол, хараа муудалтаас сэргийлж чадна. Сохрол, сул хараатай иргэдийн 90 хувь нь хөгжил буурай улс оронд амьдарч байна. Олон улсын хэмжээнд харааны шил шаардлагатай 1.2 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд манай улсад харааны асуудалтай 30 мянга гаруй иргэд байдаг. Хэрэв хүүхдэд хялар харах, хүүхэн хараа цайрч харагдах, нүд улайж хавдах, нүднээс нулимс гоожих болон бусад зовиур илэрвэл нэн даруй  нүдний эмчид хандах хэрэгтэй. Хүүхдийн харааны гажгийг эрт илрүүлбэл сохрол, сул хараатай болохоос сэргийлж чадна.

Олон улсын хараа хамгаалах өдрийг угтаж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай  эмнэлгүүдэд хэрэгжиж буй нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэгч "Лаурел мэс заслын сан"-гийн төслийн удирдагч Хью Парсонстой энэ сарын 6-нд уулзсан байна. Уг төслийн хүрээнд нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн болон толгой хүзүүний хавдрын мэс заслын, цээжний хөндийн нарийн мэргэжлийн эмч профессорын баг, хавдрын мэс заслын дараах тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжилтнүүд жилдээ хоёр удаа ирж Монгол Улсын ард иргэдэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Монголын эмч сувилагч нарт ажлын байранд нь чадавхжуулах сургалтыг явуулжээ.
   Доктор Хью Парсонс сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нүдний өвчлөл хотыг бодвол хөдөөд ихэссэн д
үн гарсныг дурдаад Монголчуудын дунд болор цайх, нүдний даралт ихсэх өвчин элбэг байгааг онцлон анхааруулав. Мөн чихрийн шижингийн улмаас хараагүй болох тохиолдол олширсон бөгөөд орон нутгийн эмнэлгүүд нүдний иж бүрэн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх боломж хомс гэдгийг онцолж байлаа. Жилдээ 36 эмч нүдний чиглэлээр бэлтгэгдэж байгаа ч мэс заслын чадвар эзэмшээгүй төгсдөг. Төгсөгчдөөс болор солих сургалтад сурдаг ч энэ нь богино хугацааны сургалтаар эзэмших чадвар биш учраас резидентийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан чадвартай нүдний мэс засалчдыг бэлтгэн орон нутагт ажиллуулахыг зорьж байгаагаа  ярьжээ. АВТОР??