Микропроцессор суурьтай бүрэн электрон систем буюу ухаалаг техник нэвтэрсэн 75 жилийн өндөрлөгөөс харахад бидний өмнө галт тэрэгний болон захиргааны удирдлагын, тээвэрлэлтийн автоматжуулалтыг ямар түвшинд хийсэн, мөн хийх бусад асуудлыг гарган тавьж байна. Монгол Улсад төмөр замын байгууллага үүсэн хөгжиж, өдгөө олон улсын төмөр замын тээврийн коридор бий болж байна. Тээвэрлэгч нь олон улсын тээвэр хийхдээ аюулгүй байдлын баталгааг бүрэн хангадаг. Одоо 200, 400, 700 гаруй км замд хийсэн, хийхээр төлөвлөсөн автоматик телеменханикийн буюу дохиолол, холбооны байгууламж нь дээрхийг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, галт тэрэгний хөдөлөөний аюулгүй байдлыг (ГТХАБ)-ыг хангаж байдаг юм.
Иймд захиалагчийн худалдан авч буй микропроцессор суурьтай бүрэн электрон систем (Ebilock 950)-ийг үйлдвэрлэх болон ашиглалтад өгөхийн өмнөх туршин, хянах явц нь ГТХАБ-ыг хангах бүтээгдэхүүн гэдгийг яаж баталгаажуулж байгааг онцлон үзэх нь бодит хэрэгцээ юм.
ОХУ-ын төмөр замд МПТ Ebilock 950-ийн аюулгүй ажиллагааг хангаж буйг батлах шалгалт үйлдвэр, өртөө, хэсэгт туршиж шалгах аргачлал \ШЦ 03.12.2010: 32AT.30808-ТМИ\-д үндэслэн гүйцэтгэдэг байна.
Дээрх аргачлалаар функцүүдийн ажиллагааны хамаарлыг шалгах дарааллыг эзэмшсэний дараа захиалагч MПТ-ийн бусад функцийн хамаарлыг шалгахыг хялбар ойлгож болдог. Баталгаажуулах туршилт, шалгалтын зорилго нь тухайн өртөө, эсвэл хэсгийн цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжийн нарийвчилсан зураг гүйцэтгэх, байгуулах үед МПТ-ийн төхөөрөмж, программ болон техник хангамж нь галт тэрэгний аюулгүй байдлын шаардлагыг хэрэгжүүлж байгааг, зураг төслийн техникийн даалгаварт нийцсэнийг тогтооход оршино. ОХУ-ын төмөр замын дүрэм, журмын шаардлагад нийцэж буй автоматжуулалт, дохиолол холбооны байгууламжийн зураг төслийн технологийн стандартыг хангасныг, мөн зураг төслийн ба угсрах явцад гарсан бүх алдааг тогтоож арилгах юм (СЦист.сом. Ebilock 950).
MПТ-ийн ажиллагааны хамаарлыг турших, баталгаажуулах ажлыг таван үе шаттайгаар явуулна. Үүнд:
1) Аппарат хэрэгслийн шалгалт
2) Төвлөрүүлэлтийн хамаарлыг макет дээр шалгах
3) Дохиоллын төхөөрөмжийг шалгах
4) Өртөөнийн ДТХ-ийн бүх төрхөөрөмжийг угсарсны дараах төвлөрүүлэлтийн бүрэн харилцан хамаарлыг шалгах
5) Хүлээн авах туршилт (байгууламжийг ашиглалтад оруулах).
Туршиж хянан батлгаажуулах эхний болон хоёр дахь үе шатыг үйлдвэрт, гурав, дөрөв, тав дахь шат нь MПТ-ээр тоноглох өртөө, хэсэг, замд хийгддэг ажээ. Техник хангамжийг шалгах журмыг тухайн компани тогтооно. Үүнд:
- Төв процессор
- Процессорын шкаф
- Автоматжуулсан ажлын байр (өртөөний жижүүр, дохиоллын ажилтан, ТҮГ, ажлын станц МУ шуудан гэх мэт)
- Мэдээллийн концетратор
- Обьект хянагч \контроллер
- Обьект хянагчийн шкаф
- Төв процессорыг тасралтгүй тэжээх үүсгүүр хамаардаг аж.
Энэ шалгалтын үр дүнд үндэслэн компани нь хоёр хувь протокол үйлдэж, нэгийг нь үйлчлүүлэгчид шилжүүлж, нөгөөг нь компанид хадгалдаг байна. Өртөөнд хийгдэх туршилт, шалгалтын (3, 4, 5) явцад суурилуулсныг шалгах туршилтыг хийж, цагирган холбоос кабелийг туршиж, обьектын контроллер хээрийн төхөөрөмжтэй нэгдэн ажиллахыг шалгаж, үйлдвэрт хийгээгүй хээрийн төхөөрөмжтэй холбоотой зарим хамаарлыг шалгаж баталгаажуулна (ЦШ\571:06.07.98 нь ОХУ-ын төмөр замын автоматикийн байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм).
МПТ Ebilock 950-ыг хүлээн авах комисст танилцуулах дараах баримт бичиг бэлэн байдаг байна. “Төхөөрөмжийг (төв процессор, ААБ, обьектын контроллерын систем, ТТӨ) шалгасан протокол”, “Үйлдвэрийн нөхцөлд хамаарлыг шалгасан дүн”, “Өртөөний Ebilock 950-ын туршилт хийх, хамаарлыг шалгах аргачлал, хөтөлбөр” зэрэг олон баримт бичгийг захиалагчийн хамт бэлтгэсэн байдаг. Үүгээр “Бомбардье Транспортейшн (Сигнал)” байгууллагын ИТА нартаа зориулсан номын хэсгээс хүргэлээ*.
Манай улсын стандартын байгууллагаар албажсан MNS 50128, 50129:2016, мөн албажуулхаар ажиллаж байгаа EN50126:2007 стандартаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах баталгааг яаж бүрдүүлдэг талаар та бүгдэд хүргэхийг хүсэж байна.
Жич: *Монгол Улсын стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль \2003.05.15\.
3.1.4.“тохирлын үнэлгээ” гэж бүтээгдэхүүн, эсвэл байгууллага нь стандарт, техникийн зохицуулалт, холбогдох норматив баримт бичигт заасан үзүүлэлт, шаардлагад тохирч байгаа эсэхийг шууд ба шууд бус байдлаар тодорхойлох үйл ажиллагааг;
16 дугаар зүйл. Баталгаажуулалт 16.1.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулна.
Ахмад инженер Д.Бадарч