Монгол, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны арван жилийн ой энэ онд тохиож байна.

2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жинпин манай улсад айлчилсан. Энэ үер хоёр орны хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан юм.

Үүнээс хойш хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж, ямар өөрчлөлтүүд гарсан талаар эрдэмтэн судлаачид өнөөдөр хэлэлцлээ. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбараас “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулав.

 

 

Хоёр орны эдийн засаг, худалдаа сүүлийн арван жилд эрчимтэй тэлж, манай улсаас экспортолдог нүүрсний хэмжээ тогтмол өссөөр ирсэн. Гэвч цар тахлын улмаас тус улсаас Монголд оруулсан хөрөнгө оруулалт буурсны зэрэгцээ уул уурхай, худалдааны салбарт голлон хөрөнгө оруулжээ.

 

МЭӨ 198 онд Хүннүгийн хаан Модун Шанью Хан улстай гэрээ байгуулжээ. Тэд хоёр зүйл дээр тохиролцсон. Нэгдүгээрт, хил хязгаараа тогтоон, харилцан хүлээн зөвшөөрсөн.

 

Хятад-АСЕАН-ы орнуудын худалдааг судалдаг судлаач, “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн зөвлөх Б.Дашравдан дараах мэдээллийг хуваалцав.



-“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар 15 жил ажиллаад саяхан ажлаа өгсөн Г.Батсүх гуай Хятад-Монголын худалдаагаар мэргэшсэн дипломатч хүн. Гэтэл бид дараагийн үеэ бэлдээгүй байна. Би Монгол-Хятадаас илүүтэй Хятад-АСЕАН-ы орнуудын худалдааг түлхүү судалдаг. Манай улсын худалдааны хамгийн том түнш улсаа бид сайтар судлахгүй байна. Монгол-Хятадын худалдаагаар мэргэшсэн хүн цөөн байгаа нь харамсалтай.               

Түүх сөхвөл, МЭӨ 198 онд Хүннүгийн хаан Модун Шаньюу Хан улстай гэрээ байгуулжээ. Тэд хоёр зүйл дээр тохиролцсон. Нэгдүгээрт, хил хязгаараа тогтоон, харилцан хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт, хоёр улсын иргэд мал хуй зэргээ чөлөөтэй солилцон, арилжаа хийх талаар заасан. Энэ гэрээ одоогийн Чөлөөт худалдааны гэрээний шинжүүдийг агуулдаг. Дэлхийд анхны чөлөөт худалдааны гэрээ байгуулсан улсууд нь Монгол, Хятад гэж болно. Гэвч бид өвөг дээдсийнхээ гэрээ хэлцэл хийх чадвар, соёлыг өвлөж чадсангүй.

Аль ч улс оронд гадаад харилцааг хөгжүүлэхэд гурван тулгуур хэрэгтэй байдаг. Эдгээр нь улс төрийн харилцаа, судалгаа шинжилгээ болон бизнес юм.

Монгол-Хятадын эдийн засаг, бизнесийн харилцааг аваад үзвэл бид уул уурхайн бүтээгдэхүүн л гаргадаг. Нүүрс буюу ганцхан барааг урд хөршид нийлүүлдэг. Мөн коксжих нүүрсээ голдуу худалдаж байна. Гэтэл нүүрс дотроо маш олон төрөлтэй. Бид антрацит, эрчим хүчний нүүрсээ бага хэмжээтэй гаргаж байгаа бол бусад улс нүүрсний хаягдлаас тос гаргаж эхэлсэн.

Бээжин рүү Монголын талаарх мэдээлэл, судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг Өвөр Монголоос илгээхдээ Монголыг Хятадын өрсөлдөгч мэтээр мэдээлдэг.

 

Би зарим зүйлд гомдолтой байна. Жишээ нь БНХАУ буурай хөгжилтэй, арван орны уул уурхайн бүс бүтээгдэхүүний импортын татварыг тэглэсэн. Эдгээр арван оронд Монгол багтаагүй.

 

БНХАУ “Бүс ба зам”, Даян дэлхийн хөгжлийн санаачилгаа зарлалаа. Эдгээр хоёр төслийг нийлүүлээд “Хоёр алхамт стратеги” гэж нэрлэв. Манай улсад хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг эдгээртэй уялдуулна гэв. Яг яаж уялдуулах вэ гэдэгт хариулах шаардлагатай.

Би зарим зүйлд гомдолтой байна. Жишээ нь БНХАУ буурай хөгжилтэй, арван орны уул уурхайн бүс бүтээгдэхүүний импортын татварыг тэглэсэн. Эдгээр арван оронд Монгол багтаагүй. Тэгсэн атлаа Угандаа, Танзани гэх мэт манайхаас хамаагүй өндөр ДНБ-тэй улсууд багтжээ. Бээжинд суугаа манай ЭСЯ лобби хийж, энэ мэт хөнгөлөлтөд хамрагдахын тулд идэвхтэй ажиллах ёстой. Учир нь манай улсын Хятадтай хийж буй худалдаа их эмзэг, ганцхан бараанаас хамааралтай.

Эдийн засаг, хөгжлийн яам энэ асуудлаар хандахад Хятадын талаас “Афганистан, Бруней гэх мэт буурай орнууд багтсан” гэж хариулжээ. Вьетнам, АСЕАН-ы гишүүн орнууд өндөр албан тушаалтнуудаа Бээжинд байнга ажиллуулж, лобби хийж, хамтран ажиллаж байна                                 

БНХАУ ирэх оноос 2030 он хүртэлх таван жилийн, шинэ төлөвлөгөөгөө мөрдөж эхэлнэ. Энэ төлөвлөгөө ил болсны дараа л бид хэрхэн, яаж уялдуулах вэ гэж боддог, арга хэмжээ авдаг, хоцорч байна.   

Одоо хоёр орны хооронд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг холбох хэлэлцээ үргэлжилж байна. Их хугацаа зарцуулсан ч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй л байна. Шинхуа групп “ЭТТ”-оос  өөрсдөө нүүрс олборлох, тээвэрлэх нөхцөлүүд тавьсан. Тэгэхээр энэ зөвхөн төмөр зам холбох хэлэлцээ биш, илүү өргөн хүрээтэй болов. Энэ хэлэлцээг хийх зориг зүрхтэй улс төрч байна уу гэдэг нь чухал.

Сүүлийн жилүүдэд манай нүүрсний экспорт өссөн нь бидний гавьяа биш. Тус улс эх газраас хойд бүс рүү хөгжлөө чиглүүлэх, урд хил дагуу үйлдвэрүүд барьж эхэлсэнтэй л холбоотой.

Уул уурхайгаас хараат байдла багасгах, эдийн засгаа солонгоруулах бодлоготой манай улс Ботсван-Хятадын худалдааг судалж, Ботсванаас суралцах шаардлагатай байна. Чөлөөт худалдааны гэрээ байгуулах талаар яригдаж байгаад намжчихлаа. Шинэ Зеланд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүнээ татваргүй нийлүүлж байна. Гэтэл бид өөрсдийгөө мал аж ахуйн орон гэдэг шүү дээ.

Сайн мэдээ гэвэл Бичигтийн боомтын цаана Шандуны боомтоос наашаа зам тавьж, манай хил рүү тулж ирсэн. Бид энэ том зах зээл рүү яаж гарах уу гэхээр бараа нийлүүлэхээс илүүтэй брэнд, патентаа экспортлох нь илүү боломжтой. Учир нь манай ААН-үүд тэдний хувьд жижиг цехүүд тул тэдний захиалгыг дийлдэггүй, үйлдвэрлэж чаддаггүй гэв.

Хятад судлаач, доктор Х.Баатархүү “Сүүлийн үед тус улсад хэрэглээний шилжилт, сэтгэл зүйн хямрал болж буй талаар судлаачид бичиж байна. Залуу хосууд байр худалдан авахгүй, иргэд худалдан авалт бага хийж байгаа нь дахин цар тахал болох вий гэсэн айдсаас үүдэлтэй. Дунд хугацаандаа хоёр улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж илүү бодит” гэсэн юм.

 

Эх сурвалж: https://gogo.mn/r/d9m66