Замын даргын А-01 тоот тушаалаар баталсан 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нэгдсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Барилга, орон сууцны алба удирдлагын манлайлах ур чадварыг сайжруулах, шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хүний нөөцийн эрсдэлийг тооцох, бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бий болгох, ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилтуудыг биелүүлэх, хангаж ажиллах хүрээнд албаны хэмжээний салбар нэгжүүдийн удирдах ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 01 сарын 23-24-ний өдрүүдэд зохион явуулсан юм. Зөвлөгөөнд нийт салбар нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилтнууд голчлон 50 ажилтан хамрагдсан байна. Тус сургалт зөвлөгөөнөөр удирдлагын манлайлал, ажилтны мотиваци сайжруулах, багийн ажиллагаа, түүнийг сайжруулах, хүний нөөцийн бодлого зэрэг томоохон асуудлаар мэргэжлийн байгууллагаас шинэлэг, үр дүнтэй сургалтуудыг авсан байна.