Үер усны гамшгийн дараа зарим халдварын вирус хөрсөнд шингэдэг. Тиймээс хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тухайлбал, цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг байна. Өнгөрсөн жилийн долоо болон наймдугаар сард үүссэн үерийн улмаас гэдэсний халдварт өвчин өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгдэж байжээ. Ялангуяа гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга нэмэгддэг байна. Уг өвчин нь бохир гараар дамждаг. Мөн гар хөл амны өвчин эрс нэмэгддэг гэдгийг албаныхан хэлж байна. Энэ нь хоол хүнс, усаар дамжин халдварладаг аж. Тус өвчнөөр 0-4 насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг ажээ.

 

 Иймд ХӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал болон гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх

–Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах, буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх

-Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах

-Усны савыг долоо хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)

-Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

-Гараа сайтар савандаж угаах

-Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях

-Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх

-Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах

-Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх

-Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт) зэрэг ариутгалын бодисоор халдваргүйжүүлэх

-Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах

-Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байхыг зөвлөж байна.