Үдлээд өнгөрөх хорвоо, үхээд төгсөх амьдрал, үрэгдээд дуусах мөнгө, үрчийгээд бүдгэрэх гоо сайхан байтал юунд тэгтэл шунаж, харамлаж, бухимдаж, хэтэрхий ухаалаг байх гэж, өөрийгөө шүтэж онгирно вэ. Яг энэ мөчийн мэдрэмж, эргээд харах дурсамж, бусдад аядуухан хандах нь л амьдралын утга учир.
Бусдын зүрх сэтгэл дэх өөрийн байр сууриа жинлэхээ боль. Тэдний хажууд гарч ирэх нь заримдаа зүгээр л сонголт байдаг. Хүмүүс чамтай ярьдаг, инээдэг, хамт алхдаг ч, чамгүйгээр тэдний амьдрал хэвээр үргэлжилнэ...
Таны алга болох эсвэл хандлага тань өөрчлөгдөх нь тэднийг зовооно гэж битгий бод! Та бол тэдний амьдралын олон олон сонголтын нэг нь. Нэмсэн ч, хассан ч ялгаагүй.
Тиймээс хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа жинлэж, өөрийгөө бүү төөрөгдүүлээрэй...
Өөрийн биеэ хэрхэн зөв авч явах нь илүү сайн хийх, бүх асуудалд илүү ухамсартай, ухаалаг хандаж, эргэн тойрныхоо хүмүүст зүрх сэтгэлээ нээх энгийн хүслээс эхэлж болно. Хүний амьдралын зорилго нь зовлон зүдгүүр эсвэл амар амгалангаас үүдэлтэй эсэхийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл юм.
Мэргэн ухаан, энэрэн нигүүлсэхүй үнэхээр хамт байдаг.
Хүн хэдий чинээ их ухамсартай болж, аливаа зүйлийг гүнзгий харах тусам өрөвдөх сэтгэлийг олоход хялбар болно. Бусдын хэрэгцээнд зүрх сэтгэлээ нээх тусам бүх зүйлд илүү ухаалаг, анхааралтай ханддаг.
Ёнги Мингюр Ринбүүчи