Амьсгаа авах бүртээ хайраар өөрийгөө тэтгэ. Амьсгаагаа гаргах бүртээ бусдыг хайрла.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам
Хүмүүс бид өөрөө өөртөө яагаад “хайргүй” байдаг юм бэ? Ингэж хэлэхээр зарим нь юу гэчихэв гэх л байх. Үнэн хэрэгтээ, бид өөрийнхээ хэн гэдгийг мэддэггүй . Учир нь, бид махан биеэ хайрлаж мэдэхээс сэтгэл доторхи “ хүн” рүү хааяа ч болов өнгийн хардаггүй юм билээ. Бусдын дүгнэлтээр өөрийгөө дүгнэж, бас бусдад таалагдахыг хичээдэг. Магтаж, сайшаавал “Сайн хүн” болж баярлана. Хайран дунд амьдарч байгаа мэт хуурач мэдрэмж авч, баясана. Муу хэлбэл унжийж, гундана. Яагаад тэр вэ? Хүн өөрийн мэдэлгүй их хайрыг хүсэж байдаг. Үүнийгээ нөхөхийн тулд “хуурамч нөхөөс”-өөр өөрөө өөрийг цатгаж явдаг нь энэ юм байна. Өөрийгөө хуурахгүйн тулд аливааг бодитоор хүлээн авч, сэтгэлийн тэнцвэртэй байдлаа хадгалах, чадахгүй ч гэсэн чадах гэж хичээж байгаарай. Аливаа бүхэнд өрөөлийг эхэнд тавьж, өөрийгөө хоёрт тавьж бай. Бусдын хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ гэдэг биз дээ. Бусдаас хайр бүү горьд. Өөрөө өөртөө үнэнч байхад бүх зүйл тэгширнэ гэж бодож байна.