Нүүр Бүтээн байгуулалт Зүүнхараагийн 40 айлын орон сууцны В блок ирэх сард ашиглалтад орно
Бүтээн байгуулалт

Зүүнхараагийн 40 айлын орон сууцны В блок ирэх сард ашиглалтад орно

G.Press 1 жилийн өмнө 196 үзэлт 0 сэтгэгдэл

 

“УБТЗ” ХНН яг нэг жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод 40 айлын ипотекийн орон сууц ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл ирэх сард хоёр дахь ээлжийн 40 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тухайн барилга нь таван давхар, B1 давхартаа 12 автомашины зогсоолтой, төлбөрийн нэн таатай нөхцөлтэйгөөр төмөр замчдаа хамруулж байгаагаараа онцлогтой. А, Б хоёр блокоос бүрдэх тус барилгын нийт төсөвт өртөг нь 5.9 тэрбум төгрөг. Үүнээс УБТЗ ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэх зорилгоор 1.3 тэрбум төгрөгийн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэжээ. Ингэснээр 1мкв-ийн үнийг 1.900.000 төгрөгөөр төмөр замчдаа орон сууцжуулах боломжийг бүрдүүлж өгсөн юм. “УБТЗ” ХНН-ийн удирдлага цаашид төмөр зам дагуух томоохон зангилаад, суурин газруудад дээрх жишгээр орон сууц барьж, төлбөрийн нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа хамруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.