УБТЗ нь 2023-2024 онд Зүүнхараа зангилаанд 2 блок 80 айлын ипотекийн орон сууц барихаар төлөвлөсөн. Тэгвэл эхний блок бүхий 40 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Тухайн барилга нь 5 давхар, зоорийн давхартаа 12 автомашины зогсоолтой, 1 мкв-т нь 1.900.000 төгрөг буюу төлбөрийн нэн таатай нөхцлөөр төмөр замчдаа хамруулж байгаа юм байна.
