“Тавантолгой” компани Мандал боомтоор төмөр зам, авто зам хослуулан 609.6 тонн нүүрс экспортолжээ. 

Хоёрдугаар сарын зургааны өдөр “Тавантолгой” компани БНХАУ-ын Мандал боомтоор төмөр зам, авто зам хослуулан нийт 609.6 тонн нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийж, экспортолсныг “SXCoal” мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг байгуулснаас хойших анхны ачаа тээвэр болж байна.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбосноор импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор нэмэгдэнэ Монгол Улсын Засгийн газар мэдэгдэж байсан юм.

Гаалийн бүрдүүлэлтийн чадамжийг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын талын орон нутгийн удирдлага Мандал-Бугат зэрэг төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжсэнийг тодотголоо.

262.69 км урттай Мандал-Бугат чиглэлийн төмөр замыг 2022 оны дөрөвдүгээр сард албан ёсоор байгуулж дууссан юм.