Нүүр Гадаадын төмөр зам Зүүн Сибирийн төмөр замын музей шинэчлэгджээ
Гадаадын төмөр зам

Зүүн Сибирийн төмөр замын музей шинэчлэгджээ

G.Press 4 сарын өмнө 176 үзэлт 0 сэтгэгдэл

 

Эрхүү хотын Зүүн Сибирийн төмөр замын түүхийн музей  өнгөрөгч оны сүүлээр дахин үүд хаалгаа нээлээ. Өнгөрсөн долдугаар сард тус музейд урсгал засварын ажил эхэлж, гурван танхимын үзмэрүүдээ шинэчилсэн байна. Музейн эрдэм шинжилгээний ажил ч хэвийн  үргэлжилж байгаа аж.

72 ам метр талбайг Байгаль-Амурын магистральд зориулж тохижуулан засаж, холбогдох үзмэрийг байрлуулж, мөн өнгөрсөн зууны 70-80-аад оны гэрэл зургийн хэрэгслүүдийн иж бүрдлийг олон нийтэд танилцуулж эхэлжээ. Цаашид ч улам бүр өнгөрсөн эдүгээн гэрэл зураг үзмэрээ бодит болгон тохижуулахаар төлөвлөжээ.

Музейн үзмэрүүдэд замын аж ахуйгаас эхлээд өнөөгийн төмөр замын бусад алба, хэрэг эрхлэх газруудын түүхийг он цагийн дарааллаар байрлуулжээ. Ойрын хугацаанд музейд Эрхүү-Слюдянка хэсгийн хөдөлгөөнт галт тэрэг бүхий төмөр замын том макетыг барихаар төлөвлөж байна. Транс-Сибирийн төмөр замын түүхийг харуулсан үзвэрийн танхимд Улаанбаатар төмөр зам болон Хятадын Дорнод төмөр замын үүсэл хөгжил, бүтээн байгуулалтад оролцсон ажилчдын тухай мэдээлэл ч багтсан байна. Эдгээр шугамуудыг барьж байгуулахад оролцсон орос төмөр замчдын хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичгүүдийг эх хувиар нь дэлгэн тавьжээ.

Тус музейн дарга Андрей Бокаев “122 жилийн өмнө Чита хотыг Владивосток болон Порт-Артуртай холбон Маньжуурын нутгаар дайран өнгөрдөг байсан Транс-Сибирийн магистралийн төгсгөлийн өмнөд салааны түүхийг сонирхогч иргэд олон байна. Тиймээс бид XIX зууны төгсгөл, XX зууны эхэн үеийн стратегийн чухал объектын тухай тод томруун, сонирхолтойгоор хүүрнэхийг хичээх болно” хэмээн ярьж байна.

Засварын дараа бараг хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц танхим бол Байгаль орчмын тойрог замын түүхийн танхим юм. Энэ танхимын дэргэд тус музейг анх удаа үзэж сонирхож буй хүмүүст зориулсан танхим нээгдсэн аж. Тус танхимд оюуны клубын шинжээчид, ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын музей болон эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран тус газрын түүхийн мэдлэгийг гүнзгий олгох аж. Ирэх зун залууст зориулан «Байгаль орчмын төмөр зам дахь хүн ба байгаль» эрдэм шинжилгээний хоёр дахь экспедицийг зохион байгуулж, Танхой дахь олон улсын Байгаль нуурын сургуулийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн байна.

 

Гудок сонин

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.