“Оросын төмөр зам”-ын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга Олег Белозеровын тушаалаар Василий Федорович Фроловыг Зүүн Сибирийн төмөр замын даргаар томилов. Мөн тэрээр “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхий захирлын Восточный полигоны хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчийн албыг хаших юм. Василий Фролов 1988 онд Москвагийн Төмөр замын дээд сургуулийг “Төмөр замын тээвэр дэх тээврийн үйл явцын менежмент” мэргэжлээр төгссөн байна. Их сургуулиа төгсөөд жижүүрээс эхлээд Зүүн өмнөд төмөр замын Кочетовка өртөөний орлогч дарга хүртэл ажиллажээ. Тэрбээр, Тамбовын өртөөг удирдаж, Москвагийн төмөр замд удирдах албан тушаал хашиж, 2011 оны арванхоёрдугаар сараас Зүүн Сибирийн төмөр замын даргаар ажиллаж байгаад 2021 оны хоёрдугаар сард “Оросын төмөр зам”-ын ТУЗ-ийн шийдвэрээр ерөнхий захирлын орлогч, Восточный полигоны төмөр замын хөгжлийн газрын даргаар томилогдож байв.