Монгол Улсын Ерөнхий сайд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нар Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэр Дорнодын Баянтүмэн тасгийн төмөр замчидтайгаа уулзаж Зүүн босоо чиглэлийн төмөр замын бэлтгэл ажил болон бусад төмөр замуудын ажлын явцын талаар мэдээлэл өгчээ. Тэд УБТЗ-ын инженерүүд тус тасагт техникийн шинэчлэл хийх ТЭЗҮ-ийг боловсруулсныг нь сайшаагаад зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхлэх үед хүний нөөцийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг дурдлаа.

Мөн ЗТХ-ийн дэд сайд ОХУ-ын Тээврийн дэд сайд бөгөөд Тус яамны ТНБД В.С. Зверевтэй уулзах үеэр Баянтүмэн тасгийн техникийн шинэчлэлийн асуудлыг голчлон ярилцаж, ойрын үед дахин ярилцахаар болжээ.