Нүүр УБТЗ ХНН Зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 98 хувьтай байна
УБТЗ ХНН

Зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 98 хувьтай байна

G.Press 6 сарын өмнө 138 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх “Намрын үзлэг” –ийг Замын даргын А-619 тушаалын дагуу есдүгээр сарын 02 –нөөс арваннэгдүгээр сарын 04–ний хооронд зохион байгууллаа.

Уг ажлын хүрээнд нийт 135.5 зүтгүүрийг өвлийн тээвэрт бэлтгэхээр төлөвлөсөн юм. Үүнээс Сүхбаатар эргэх депод гурав, Дархан зүтгүүрийн депод 30, Улаанбаатар зүтгүүрийн депод 56, Сайншанд зүтгүүрийн депод 27.5, Замын-Үүд эргэх депод 15, Баянтүмэн тасагт дөрвөн зүтгүүрт тус тус  үзлэг хийхээр төлөвлөжээ.

Энэ сарын 03-ны байдлаар, Сүхбаатар эргэлтийн депо, Дархан зүтгүүрийн депо, Сайншанд зүтгүүрийн депо, Баянтүмэн тасаг төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн бол Улаанбаатар зүтгүүрийн депогийн хувьд 96 хувийн гүйцэтгэлтэй, комиссион үргэлжилж байна. Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд авч үзвэл зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 98 орчим хувьтай үргэлжилж байна гэж манайд мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.