“МТЗ” ТӨХК-ийн зүтгүүрт “KINGS ADVENTURE” брэндийн лазер лед гэрлүүд ашиглаж эхэлжээ. Энэхүү гэрэл нь хоёр км-ийн тусгалтай бөгөөд төмөр замыг бүрэн гэрэлтүүлж, зогсох шаардлагатай тохиолдлыг баталгаажуулдаг байна. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтадын ажилд ашиглаж байгаа дээрх шийдлийн талаар мэргэжилтнүүд цахим орчинд өөр өөрийн байр сууриа илэрхийлж буй бөгөөд ялангуяа ахмад төмөр замчид Төмөр замын тээврийн хууль болон салбарын дотоод дүрэм журамтай зөрчилдөх вий гэсэн болгоомжлолтой байна. Харин шинэ төмөр замын зарим мэргэжилтний зүгээс  “Шинэ төмөр зам анхнаасаа хориг хашаагүй байсан. 2022 оны гуравдугаар сараас туршилтын тээвэр явж эхэлснээс хойш орон нутгийн иргэдийн хариулгагүй мал галт тэргэнд дайрагдаж, улсын эд хөрөнгөд хохирол учирч байна. Мөн орон нутгийн иргэд төмөр замын нөөц материал, модон дэрийг санаатай болон санаандгүйгээр хулгайлж, үрэгдүүлэх асуудал ГТХАБ-д сөрөг нөлөөлөл учруулж байна. Тиймээс  хамгийн хямд зардлаар шийдэх аргыг эрэлхийлж, зүтгүүрийн гэрлийн тусгалыг сайжруулсан. Ингэснээр машинчийн бригад хоёр км-ийн доорх саадыг сайн харж, яаралтай тоормос хийн боломж бүрдсэн. Ингэснээр хүн, мал, амьтны амь эрсдэхгүй, улсын өмч хөрөнгө сүйдэхгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм” гэсэн тайлбарыг хийжээ.