Нүүр Томилолт Зурвасхан уулзахад....
Томилолт

Зурвасхан уулзахад....

G.Press 2 сарын өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хойд хэсэглэлд болсон “Гурван үеийн уулзалт”-ын үеэр Эрдэнэдалайн Шинэ-Од хэмээх шижигнэсэн залуутай танилцаж ойр зуурхан хөөрөлдсөн юм. Тэрбээр, Дохиолол холбооны I ангид Эрдэнэт хэсэглэл хариуцсан инженерээр ажилладаг ажээ. Мөн ангийнхаа Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүний сонгуультай. Э.Шинэ-Од хүүхэд байхаасаа л эмч болно гэж мөрөөддөг байжээ. Энэ чиглэлээр суралцахаар элсэлтийн шалгалтад хүртэл бэлтгэж байсан гэнэ. Гэтэл гэрийнхэн нь эмч ер нь хэцүү мэргэжил, нойр хоолгүй ажиллаж, гэрийн бараа харахгүй. Түүний оронд цахилгааны инженер бол, тэгвэл хаана ч ажиллах боломжтой гэж ятгасан байна. Ингээд ШУТИС-ийн цахилгааны ангид орохоор конкурс өгтөл тэнцчихэж. Гэтэл ангийнх багш нь утасдаад “Төмөр замын сургуулиас элсэлт авахаар Эрдэнэтэд шалгалтын комисс ирчихсэн байна” гэж хэлэхээр нь очоод шалгалт өгтөл эхний хоёроор шалгараад гараад ирж. Ингээд нарийн мэргэжлээ сонгохоор Төмөр замын сургууль дээр очтол зүтгүүрийн, вагоны, замын, холбооны гээд олон багш эгнээд суучихсан бүртгэл хийж байжээ. Тэдгээр багш нараар мэргэжлийн онцлогуудыг нь сайн тайлбарлуулж аваад холбооны ангид суралцахаар сонгожээ. Галт тэргийг явуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал хэрэгцээтэй мэргэжил бол холбоочин юм байна гэж ойлгосон гэнэ. Энэ мэргэжлийг эзэмшвэл цаашдаа их зүйлийг сурч авах юм байна гэж тэр боджээ. Түүний ойр тойрны хүмүүсээс төмөр замд ажилладаг хүн байгаагүй. Багадаа анх вагон яаж явдаг бол, хэн жолооддог юм бол, рультэй болов уу, үгүй болов уу гэж л боддог байснаас цаашгүй хүн. Ингэж 2017 онд ТЗДС-д элсэн орж, 2021 онд төгсжээ. Төгсөхөөсөө өмнө дадлагаа 2020 онд Таван толгой төмөр замд хийжээ. Ид баригдаж байгаа шинэ төмөр замын төсөл дээр ажиллаж байгаад алсын зайн удирдлагын системээр дипломоо бичиж хамгаалсан байна. Тэр үед Ковид-19 цар тахал гарсан учраас урд дадлага хийж байхдаа цахимаар дипломоо хамгаалж, үргэлжлүүлээд нэг жил Таван толгой төмөр замд ажилласан гэнэ. Ингээд 2022 оны аравдугаар сард Улаанбаатарт ирж УБТЗ-ын Дохиолол холбооны II ангид ажилд оржээ. Гол замдаа ажиллаж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Эрдэнэтэд шилжин ирж, инженерээр ажиллах болсон байна. Одоо түүний ажиллаж байгаа Дохиолол холбооны I ангийн хувьд Хойд өртөөнөөс Шатан,Түнхэл хүртэл төмөр замын дохиолол холбоог хариуцдаг. Энэ гол замын дохиолол холбоонд СИРДП-Е буюу өртөө хоорондын хориглолын систем ашигладаг. Бүгд шилэн кабелиар холбогдсон. Харин Шарын гол, Эрдэнэтийн салбар замуудын холбоо арай өөр. Энэ шугамд дохиолол холбоог хагас автомат хориглол болон агаарын шугамаар авдаг ажээ. Тэрбээр, ажилд ороод удаагүй байхдаа Цайдам зөрлөгийг шинээр MRHC-ийн байгууламж, микропроцессор, төвлөрөлтөд холбох ажилд оролцжээ. Ингэж СИРДП-Е системийг оросуудтай хамтран холбосоноор Цайдам зөрлөг аюулгүй байдлын хувьд дэвшилтэт технологи шинээр нэвтэрч, урьд нь хүлээн авах, явуулах хоёр замтай байсан бол таван замтай болж, замчдын болон холбоочдын ажлыг хөнгөвчилж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан ажил болжээ. Өмнө нь ашиглаж байсан систем нь замчид өөрсдөө тусгаарлах уулзвараа цэвэрлэж, задалдаг учир маш хүндрэлтэй байжээ. Одоо бол энэ ажил зурмагийн ажлаас хасагдсан байна. Өвлийн улиралд гэхэд л стейкний цас цэвэрлэх шаардлагагүй болж, механикч нь зөвхөн дотроосоо гол тоологчийнхоо индикацыг хараад хэвийн бус тулсан тохиолдолд ажиллуулдаг болж хялбаршуулсан байна. юм байна гэж ойлгосон гэнэ. Энэ мэргэжлийг эзэмшвэл цаашдаа их зүйлийг сурч авах юм байна гэж тэр боджээ. Түүний ойр тойрны хүмүүсээс төмөр замд ажилладаг хүн байгаагүй. Багадаа анх вагон яаж явдаг бол, хэн жолооддог юм бол, рультэй болов уу, үгүй болов уу гэж л боддог байснаас цаашгүй хүн. Ингэж 2017 онд ТЗДС-д элсэн орж, 2021 онд төгсжээ. Төгсөхөөсөө өмнө дадлагаа 2020 онд Таван толгой төмөр замд хийжээ. Ид баригдаж байгаа шинэ төмөр замын төсөл дээр ажиллаж байгаад алсын зайн удирдлагын системээр дипломоо бичиж хамгаалсан байна. Тэр үед Ковид-19 цар тахал гарсан учраас урд дадлага хийж байхдаа цахимаар дипломоо хамгаалж, үргэлжлүүлээд нэг жил Таван толгой төмөр замд ажилласан гэнэ. Ингээд 2022 оны аравдугаар сард Улаанбаатарт ирж УБТЗ-ын Дохиолол холбооны II ангид ажилд оржээ. Гол замдаа ажиллаж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Эрдэнэтэд шилжин ирж, инженерээр ажиллах болсон байна. Одоо түүний ажиллаж байгаа Дохиолол холбооны I ангийн хувьд Хойд өртөөнөөс Шатан,Түнхэл хүртэл төмөр замын дохиолол холбоог хариуцдаг. Энэ гол замын дохиолол холбоонд СИРДП-Е буюу өртөө хоорондын хориглолын систем ашигладаг. Бүгд шилэн кабелиар холбогдсон. Харин Шарын гол, Эрдэнэтийн салбар замуудын холбоо арай өөр. Энэ шугамд дохиолол холбоог хагас автомат хориглол болон агаарын шугамаар авдаг ажээ. Тэрбээр, ажилд ороод удаагүй байхдаа Цайдам зөрлөгийг шинээр MRHC-ийн байгууламж, микропроцессор, төвлөрөлтөд холбох ажилд оролцжээ. Ингэж СИРДП-Е системийг оросуудтай хамтран холбосоноор Цайдам зөрлөг аюулгүй байдлын хувьд дэвшилтэт технологи шинээр нэвтэрч, урьд нь хүлээн авах, явуулах хоёр замтай байсан бол таван замтай болж, замчдын болон холбоочдын ажлыг хөнгөвчилж, хөдөлгөөний “Манай Дохиолол холбооны I ангид 215 хүн ажилладаг. Холбоочид бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгдүгээрт хангаж ажилладаг гайхалтай хүмүүс. Манай холбооны систем ажиллахгүй бол хөдөлгөөнийг дохиогоор зохицуулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл түгжрэл үүсэж галт тэрэг ар араасаа баригдана. Хэчнээн мянган тонн ачаа бараа түгжигдэнэ гэсэн үг. Ийм л чухал үүргийг манай холбоочид гүйцэтгэдэг” гэж Э.Шинэ-Од ярилаа. Тэрбээр, эхнэр хүүгийн хамт амьдардаг. Хүү нь хоёр ой зургаан сартай гэнэ. Эхнэр нь Туркэд ажиллаж байгаад ирсэн. Одоо хүүгээ хараад гэртээ байгаа ажээ. Тэд ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж, аль болохоор мэдлэг боловсролоо дээшлүүлж, үр хүүхдэдээ таатай орчин бүрдүүлж, аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж байна. Э.Шинэ-Од Залуучуудын төв байгууллагын салбар зөвлөлийн тэргүүнээр 2024 оны аравдугаар сард сонгогдсон. Шинэхэн салбар зөвлөлийн шинэ тэргүүний хувьд залуучуудтай хамтраад хийж хэрэгжүүлэх ажил түүнд олон бий. Эрдэнэт өртөөнд болсон “Гурван үеийн уулзалт”-ын үеэр олон сайхан мэдээлэл авч, хамтран ажилладаг бусад залуучуудтайгаа мэдлэг туршлагаа хуваалцах боломж олдсонд олзуурхаж байна. Эрч хүчтэй, хүсэл мөрөөдөл төгс Э.Шинэ Оддоо амжилт хүсье ээ. Дараа амжилт бүтээл арвинтай эргэж уулзая.

 

Г.ЭНХБААТАР

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.