Вагоны аж ахуйн албаны хэмжээнд ачааны вагоны паркийг зуны тээвэрт бэлтгэх комиссын үзлэг, эрүүлжүүлэх засварыг энэ сарын 3-наас эхлүүллээ. Энэ хаварт нийт ачааны 6857 вагоныг зуны тээвэрт бэлтгэхээр төлөвлөжээ. Үүнээс 1851 нь УБТЗ-ын өөрийн эзэмшлийнх бол үлдсэн 5006 нь бусад төмөр замынх болон хувийн хэвшлийн компаниудын вагон юм. Энэ жил зуны тээвэрт бэлтгэж буй вагоныг тоог өмнөх оныхтой харьцуулахад 55.4 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2022 онд ачааны 4410 вагоныг зуны тээвэрт бэлтгэн, эрүүлжүүлэх засварт оруулсан байна. Хаврын комиссын үзлэг эхлэж буйтай холбогдуулан Вагон ашиглалтын депогийн харьяа ТҮГ-ууд шаардлагатай сэлбэг материалаа татан авч, ажлаа эхлүүллээ хэмээн Вагоны аж ахуйн албанаас манайд мэдээллээ. Ачааны вагоны паркыг тавдугаар сарын 31-ний дотор зуны тээвэрт бэлтгэж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна.