Хятадын төмөр замын зуны тээвэрлэлт долдугаар сарын 1-нд эхэлж, энэ сарын 23-ыг хүртэл улсын хэмжээнд давхацсан тоогоор 823 сая зорчигч тээвэрлэсэн тухай Хятадын Үндэсний төмөр замын групп мэдээлжээ. Энэ нь өдөрт дунджаар 15.23 сая зорчигч аялж, өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар өссөн үзүүлэлт аж.
Зуны тээврийн үеэр төмөр замын байгууллагууд зуны амралтын үеийн нэмэлт түр хуваарь хэрэгжүүлсэн байна. Бээжин–Харбин, Шанхай–Күньмин, Чүнчин–Шямэнь зэрэг өндөр хурдны төмөр замын шинэ маршрут, шинэ өртөөдийнхөө хүчин чадлыг ашиглаж үзэхийн хажуугаар “12306” цахим тасалбарын системээ ашиглан, тасалбарын уян хатан бодлого хэрэгжүүлж үзсэн сайн талтай гэж дүгнэжээ.
